Нийгмийн хариуцлага

БАЙГАЛЬ ОРЧИН

Нандинбродерс групп ХХК нь охин компани болох Дэлгэр нуга ХХК-аар дамжуулж олон улсын стандартад нийцсэн эко технологиудыг эх орондоо нэвтрүүлэхээр 2014 оноос хойш мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлт, гадна тохижилт, ногоон байгууламж бүхий цогц үйлчилгээг үзүүлж Улаанбаатар хот, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн захиалгаар нийт 70 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлж цөлжилт бууруулахад тодорхой хувь нэмрийг оруулан, иргэдэд тав тухтай, сэтгэл ханамжтай амьдрах орчныг бүрдүүлж өгч, хот, суурин газруудын өнгө зүсийг нэмсээр байна. Энэ онд “Манай хороо-Миний гудамж” 2023 аянаар гадна хашаа болон иргэдийн зорчих хэсгийн замын нөхөөсний ажил, гэрлийн суурийг цутгах ажлыг үнэ төлбөргүй гүйцэтгэсэн.

ЭРҮҮЛ МЭНД

Нандинбродерс групп ХХК нь ажилтны эрүүл мэнд, амьдралын чанарыг дээшлүүлэх, амь насыг аврах, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2020 оноос хойш жил бүр Мандал даатгалтай хамтран ажилтныг “урьдчилан сэргийлэх багц шинжилгээ”-д хамруулж байна. Мөн Группийн нийт ажиллагсдыг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх боломжоор хангаж 2022 оноос хойш спорт заалтай хамтран 14 хоногт 1 удаа биеийн тамираар хичээллүүлж оны сүүлээр спорт наадам зохион байгуулж байна.

БОЛОВСРОЛ

Нандинбродерс групп ХХК нь нийт ажиллагсдын ур чадварыг нэмэгдүүлэх, залгамж халааг бэлтгэх үүднээс сургалтын хэрэгцээг тодорхойлж түүний дагуу гадаад, дотоод сургалтыг тасралтгүй зохион байгуулж ажилтны мэдлэг, ур чадварыг сайжруулж ирээдүйн удирдагч, мэргэжилтэн, ажиллах хүчийг төрүүлсээр байна. Мөн БЗД-ийн 26 хорооны иргэд, аж ахуй нэгж болон Санто сматр апартмент хотхон, Санто лайф төслийн нийт оршин суугчдад зориулж гэр бүлийн гишүүн бүрд мэдлэг хүртээх ном уншлагын танхим, хүүхэд залуусын сурч хөгжих, чөлөөт цагаа өнгөрүүлэх хөгжихөд тус нэмэр болох үүднээс “Santo book cafe”-г харин Санто смарт апартмент хотхоны оршин суугчдад зөвхөн зориулсан хүүхдийг асрах, хамгаалах, сурах хөгжлийг дэмжихээр 25 хүүхдийн хүчин чадалтай “Santo after school”-г тус тус ажиллуулж байна.

БУСАД

Охин компаниудын санаачилга, дэмжлэгтэйгээр бид хамтдаа асрамжийн газарт тусламж үзүүлэх, оюутнуудын дунд тэмцээн уралдаан зохион байгуулж тэтгэлэг олгох, хандивын аянд нэгдэх, спорт тэмцээн, урлагийн тоглолтод ивээн тэтгэгчээр орох, улсын хэмжээнд зарласан нийтийн цэвэрлэгээ, мод тарих зэрэг ажлуудад идэвхтэй оролцож байснаас гадна өөрсдийн төсөл болох Санто смарт апартмент хотхон, Санто лайф хотхоны нийт оршин суугчдын амьдрах орчны тав тух, цагийг хэмнэх, төслүүдийн үнэ цэнийг нэмэх үүднээс ашгийн бусаар Santo хими цэвэрлэгээ, “Café de santo” кофе шоп, “Santo book cafe” ном, бичиг хэргийн худалдаа, “Баруун хойд айл” зоогийн газар, үнэгүй хүүхэд хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлсэн ба тус бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг Home box апликэйшнаар авах боломжтой болсон нь БЗД-ийн 26 хорооны нийт иргэд, аж ахуй нэгжүүд цогц үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай аваад хувийн амьдрал, ажилдаа илүү цаг зарцуулах боломжтой болгосон.

Go Up