Бидний түүх

Нандинбродерс групп нь дараах түүхийн мөчлөгүүдэд охин компаниудаа байгуулж, барилгын салбарт 2006 он, банк бусын салбарт 2008 он, борлуулалтын салбарт 2013 он, газар тариалангийн салбарт 2016 он, үйлчилгээний салбарт 2019 оноос тус тус орж ажилласан түүхтэй.

Салбар охин компаниуд:
  • Нандин Эрхэм ХХК
  • Рийлпропертиз Улаанбаатар ХХК
  • Дэлгэр Нуга ХХК
  • Шидэт Хөрс ХХК
  • Мэтлэ Спэйс ХХК
  • Санто Сервис ХХК
  • Санто Менежмент ХХК
  • Нандинзоос кредит ББСБ
  • Шинэ Улаанбаатар Холдинг ХХК
  • Шинэ Хонгор Интернэшнл ХХК

2006

“Нандинбродерс групп” ХХК-ийн ууган охин компани болох “Нандин Эрхэм” ХХК барилга угсралт, гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаа нь 2010 оноос жигдэрч орон сууц, үйлчилгээ, оффис гэх мэт 9 төсөл хэрэгжүүлж Монголын барилгын салбарт хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

2008

“Шинэ хонгор интернэшнл” ХХК-ийг гадаад худалдаа эрхлэх, аялал жуулчлал чиглэлээр үүсгэн байгуулсан.

2008

“Нандин зоос” ББСБ үүсгэн байгуулж бичил зээл олгож эхэлсэн.

2013

“Шинэ Улаанбаатар Холдинг” ХХК-ийг гадаад худалдаа, худалдааны зуучлал чиглэлээр харин “Рийлпропертиз Улаанбаатар” ХХК-ийг үл хөдлөх эд хөрөнгө борлуулалтын чиглэлээр үүсгэн байгуулсан бөгөөд одоо Рийлпропертиз Улаанбаатар ХХК нь маркетинг сурталчилгаа, үл хөдлөх эд хөрөнгийн макро, микро түвшний зэх зээлийн судалгаа, борлуулалтын цогц үйлчилгээ үзүүлж ажиллаж байна.

2016

“Шидэт хөрс” ХХК-ийг газар тариалан, гадаад худалдаа чиглэлээр үүсгэн байгуулж бид эргэлт буцалтгүйгээр газар тариалангийн салбарт хөл тавьсан бөгөөд 2889 га эргэлтийн талбайтай Сэлэнгэ аймгийн Орхон туул суманд үйл ажиллагаа явуулж байна. Тус компани нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн зах зээлд эрэлт өндөртэй, ирээдүйд үнэ цэнэ нь нэмэгдэх таримлуудыг туршилтаар тариалж ирэхийн зэрэгцээ үндсэн бүтээгдэхүүн болох улаан буудай, тосны ургамал, гурвалж ин будаа, эмийн ургамал, эрдэнэ шиш, хүнсний ногоо зэргийг тариалж ирсэн.

2019

“Санто сервис” ХХК-ийг цэвэрлэгээ, үйлчилгээ чиглэлээр үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь START UP 8 төсөл хөтөлбөрийг үйлчилгээ болгон нэвтрүүлж барилгын ашиглалт үйлчилгээ, барилгын дараах цэвэрлэгээг захиалгаар гүйцэн ажиллаж байна.

2020

“Мэтлэ Спэйс” ХХК оныг үүсгэн байгуулж Оppien тавилгыг монголд албан ёсоор худалдаалах эрхтэй болж үйл ажиллагааг эхлүүлсэн.

2021

“Дэлгэр нуга” ХХК нь “Нандинбродерс групп” ХХК-ийн охин компани болсон ба тус компани нь 2004 оноос гадна талбайн тохижилт, ногоон байгууламж, ландшафт, архитектур зураг төсөл, цэцэрлэгжүүлэлт, мод бут сөөгний үржүүлэг худалдаа, арчилгаа үйлчилгээ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулж ирсэн туршлагатай компани юм.

2023

“Санто менежмент” ХХК-ийг худалдаа, үйлчилгээний чиглэлээр үүсгэн байгуулcан бөгөөд тус компани нь “Баруун хойдын айл” хоол үйлдвэрлэл, “Santo book саfe” ном, бичиг хэрэг худалдаа, “Сafé de santo” кофе шопын үйл ажиллагаа эрхлэн явуулж байна.

Go Up