Santo book cafe-г онцолж байна.

  • 2023-08-07 04:41:54

Santo book cafe нь  Санто смарт апартмент хотхоны оршин суугчид,  Баянзүрх дүүргийн 26-р хорооны хүүхэд багачуудыг номд дурлуулах, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, амьдрах орчны тав тухыг бий болгох, тус хороонд байрлах байгууллага, хувь хүмүүсийн үнэт цагийг хэмнэх, нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах зорилгоор  Аз хур номын дэлгүүртэй хамтран 2021 онд ном, бичиг хэрэг худалдаалах үйл ажиллагааг кафе үйлчилгээтэй хослуулан эхлүүлсэн билээ.

 

 

 Үйлчилгээний тухай:  Та кофе, цай, smoothie гэх мэт  дотроосоо олон төрлийн бүтээгдэхүүнээс сонгон  үйлчлүүлж, номоо, хүссэн цагаараа уншин суух, хүүхдийнхээ үсний даах үргээх ёслол, төрсөн өдрийг дуртай номтой нь хамт тэмдэглэн өнгөрүүлэх боломжтой. 

Жич: Home box аппликейшнаар гэртээ сонирхсон ном, бичиг хэргийн хэрэгслээ хүргэлтээр аваарай. 

2023 оны 6 дугаарс сарын 01-ны өдрийг тохиолдуулж "Зугаатай зун хөтөлбөр" ном хандивлах аяны хүрээнд  хүүхэд багачууддаа зориулж цуглуулсан.

Бид номын төрөл, бичиг хэргийн хэрэгслийн сонголтыг илүү арвин болгохоор зорин ажиллаж байна. 

Go Up